Би нөхрийгөө арай ч ингэнэ гэж бодсонгүй ээ. Үнэхээр гомдоод хэлэх үг ч олдохгүй байна.  Сүүлийн 2 жил үнэхээр ажил  ихтэй байсан юмаа.  Тэгсэн ажил ихтэй бас ажлынхаа хүүхэнтэй явалддаг байсан л юм билээ л дээ.  Тэрийгээ надаас их л нуудаг байсан.  Тэгсэн би гэж хүн хардаад утсыг нь ФБ-тэй нь ухаад мэдчихсэн.  Явж байгаад өөрөө сонирхол нь буурахаар ирнэ биз гэж бодоод мэдээгүй царайлаад л яваад байгаа. 

 Хамгийн гол нь нөхөртөө гомдоод байгаа зүйл бол тэр хүүхнээ надаас нууж байгаа хэрнээ  сая 06-01-нд өөрийнхөө хүүхдүүдийг биш тэр хүүхнийхээ хүүхдүүдийг баярлуулаад гадуур гарсан байгаам даа. Надад бол ажилтай л гэж хэлсэн.  Үнэхээр ажилтай байсан. гэхдээ тараад гэртээ биш тэр хүүхнийд очсон байна лээ.  

Яах вэ? Нөхрөө яаж эргүүлэх вэ?  Би уг нь бусад эхнэрүүд шиг хэл ам хийдэггүй, ажлыг нь ойлгодог.  Өөртөө анхаарал тавьдаг, царай зүс бие хаа гологдохооргүй.  Нөхрөө оройтож ирэхэд нь хоолыг нь халаагаад өгдөг, хиртэй хувцастай явуулж үзээгүй дээ.  Нөхрийгөө бусдын өмнө өмгөөлж, нууцаар зэмдэж чадлаараа л дэмждэг.  

Ийм үед мэдээгүй юм шиг байх уу?  эсвэл  10 жил болсон өнөөдрийн энэ босгосон амьдралаа нураагаад явах уу?  10 жилийн амьдрал гэдэг үнэндээ бага хугацаа биш шүү дээ..