Монголын хошин урлагт өөрийн өнгө төрхөөр танигдсан МУСТА жүжигчин Д.Хүрэлхүүг танихгүй нэгэн үгүй гэхэд болно. Тэрбээр олон жил урлагт ажиллахдаа кино урлаг, хошин урлаг, жүжгийн төрөлд амжилттай ажиллаж олонд хүндлэгдсэн билээ.

Тэрбээр хоёр охинтой бөгөөд том охин Х.Намуунаа нь өнөөдөр сургуулиа төгсч мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байна. Охин нь загвар өмсөгч бөгөөд ирээдүйтэй загвар өмсөгчдийн тоонд зүй ёсоор багтаж байгаа юм. Охиндоо баяр хүргэхээр жүжигчин маань эхнэр бага охины хамтаар хүрэлцэн иржээ.