-“Тэргүүн” сонин, “Скайтел” ХХК хамтран ажиллах гэрээ байгуулж, захиалагч бүртээ танай компанийн “Skyphone” брэндийн дугаарыг бэлэглэж байгаа. Энэ брэндийн давуу тал нь юу вэ?

-“Тэргүүн” сонин, “Скайтел” ХХК хамтран ажиллах гэрээ байгуулснаар тус сонины захиалагч бүр нэг сарын ярианы эрх, 500 нэгж, нэг gb дата эрхтэй “Skyphone” брэндийн дугаарыг бэлгэнд авах боломжтой.  “Тэргүүн” сонины уншигчдад бэлэглэж байгаа “Skyphone” брэнд маань хамгийн хямд үнийг, хамгийн хэмнэлттэй нөхцөлүүдийг хэрэглэгчиддээ бодитоор санал болгодог. “Skyphone” үйлчилгээ анх 2005 онд Үүрэн холбооны зах зээлд нэвтэрснээр урьдчилсан төлбөрт үйлчилгээний зах зээлд эрс шинэчлэлийг хийсэн юм.  Анх зах зээлд гарсан даруйдаа “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ”-ээр шалгарч, өнөөг хүртэл найман  жилийн хугацаанд энэ эрчээ алдалгүйгээр хэрэглэгчийн баазаа тогтмол нэмэгдүүлсээр байгаа тэргүүлэгч брэнд гэдгийг онцлох нь зүйтэй байх. Хамгийн хямд тарифыг хэрэглэгчиддээ санал болгохын зэрэгцээ  гар утсаараа ажлаа амжуулдаг хэрэглэгчдийн үнэнч сонголт болсон “Skyphone” брэнд нь цаг үргэлж шинэчлэгдэж, хамгийн оновчтой урамшуулал, хөнгөлөлтүүдийг байнга хүргэдэг.

-“Тэргүүн” сониныг 2013 оны гуравдугаар улиралд захиалсан захиалагч бүрт “Skyphone” брэндийн дугаарыг бэлэглэж байгаа. Уншигчид маань ямар үнэ тарифаар ярих бэ?

-Скайтел ХХК 2012 оны 11 дүгээр сард зах зээлийн үнийн өсөлтийг сөрж, томоохон тэсрэлт хийж, үүрэн холбооны хамгийн хямд тарифийг  “Skyphone” брэнддээ нэвтрүүлсэн. Тиймээс “Тэргүүн” сонины захиалагчид маань энэ үйлчилгээг авснаар сүлжээ харгалзахгүй 30 төгрөгөөр ярьж, 10 төгрөгөөр мессэж бичих боломжтой. Түүнээс гадна найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ групп үүсгэн хоорондоо хөнгөлөлттэй үнээр ярьдаг “ Skygroup” үйлчилгээ, гэр бүлийн гишүүдээ өөр дээрээ бүртгүүлснээр өөрт ирэх дуудлагын ярианы төлбөрийг нь төлдөг “ Calleepay” үйлчилгээ, дуу хоолойгоороо мессэж илгээх боломжтой “Voice SMS” үйлчилгээ зэрэг олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүдийг хэрэгцээндээ тохируулан сонгох боломжтой байгаа.  Мөн зөвхөн “Skyphone”-ын хэрэглэгчдэд зориулсан “ЖООР” нэгжийн зээлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой юм.

-“Тэргүүн” сонины захиалагчид бэлгээ яаж авах бэ?

-Захиалагчид “Тэргүүн” сониныг захиалсан төлбөрийн баримтаа авч “Скайтел” компанийн дурын салбар  дээр очин “Skyphone” брэндийн дугаараа нээлгэж авах боломжтой. Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж байгаа Скайтел компанийн салбарууд, давуу эрхт борлуулагч нар “Тэргүүн” сонины захиалагч нарын бэлгийг түгээх болно.