Өвөрмөц дүр төрх, этгээд хувцаслалт,гайхалтай биеийн харьцаагаараа гадны загварын агентлагийнхний хараанд өртсөн загвар өмсөгч Төгсөө амаржиж охинтой болсон. Тэрээр хувийн фэйсбүүк хуудаснаа хөл хүнд зургаа дэлгэж байсан билээ.

Загвар өмсөгчөөс гадна make up artist мэрэгжилтэй энэ бүсгүйг тун мэдрэмжтэй хэмээн мэргэжлийн хүмүүс үнэлдэг юм билээ.Түүний нөхөр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ц.Эрдэнэцогт.

Амаржаад удаагүй байгаа ч төгс бие галбираа маш сайн хадгалж буй загвар өмсөгч С.Төгс сүүлийн үед хэрхэн дэглэм барих талаар сонирхсон охидын асуултад дарагдах болсон гэнэ. Охидын асуултад тэрээр “Би элдэв дэглэм барьдаггүй. Өглөө шингэн каш, өдөр тахианы гуя эсвэл ногоотой шөл, оройдоо зайдас чанаж, талхтай иддэг. Шарсан хуурсан зүйл идэхгүй байхыг хичээдэг, хэрвээ өлсөөд байвал жимс, ааруул иддэг. Тэгээд гэдэс, хөлний булчин чангалах дасгал хийдэг” хэмээн фэйсбүүк-тээ бичиж байжээ.

Өөрийгөө маш богино хугацаанд загварын тайзнаа эргүүлэн авчирсан нь түүний чадварлаг загвар өмсөгч болохыг илтгэх нэг хэмжүүр ч байж болох юм. Сайн загвар өмсөгч, сайн хань, сайн ээж байж чаддаг ТӨГС бүсгүйд аз жаргал хүсье.