Мэдээж таны хөргөгчинд мөс байгаа л биз дээ. Ус буцалгаж хөргөөгөөд л мөс шүү дээ. Харин нүүрээ арчлахдаа мөсийг хэрхэн ашиглах вэ? Нүүрээ цэвэрлэсний дараа мөсөө алчууранд боогоод нүүрээ арч. Энэ нь батганы нүхийг агшааж, толигор болгодог.

Харин хуурай арьстай бол долоо хоногт хоёр удаа, тослог бол өнжөөд нэг хийгээд үзээрэй. Дараа нь тэжээлийн тосоо түрхэхээ мартаж болохгүй шүү. Эс тэгвэл хуурайших аюулд хүргэж болзошгүй.

Хөргөгчний хаа нэгтээ байж байдаг зүйлийн нэг бол сонгино. Хоол амттай болгох, ханиаднаас урьдчилан сэргийлэх зэргээр эрүүл мэндэд ач тусаа өгдөг сонгино гоо сайханд мөн хүчин зүтгэдэг. Сонгинод арьсанд хэрэгтэй олон төрлийн аминдэмээс гадна цэвэршүүлэг элемент агуулагддаг. Энэ нь цусны эргэлтийг сайжруулснаар арс эрүүлжиж, тунгалаг харагддаг байна.

Мөн нүүрэн дээр тогтсон сэвх, насжилтаас үүссэн бор толбыг арилгах, үхэжсэн арсыг гуужуулахад сонгиныг ашигладаг. Ингэхдээ эхлээд хурц үнэр, амтыг нь арилгана. Сонгиныг нимгэн хэрчээд гурван хоног усанд байлгах хэрэгтэй. Ингэснээр арьсанд цочрол өгөхгүй. Тэгээд устай хольж чийгшүүлж хийж болно. Харин түрхэнгүүт арьс хорсож байвал нэн даруй арчиж авах хэрэгтэй бөгөөд эмзэг арьсанд хэрэглэж болохгүйг анхаараарай.

Тэгвэл бидний идэх дуртай жимснүүд гоо сайхны манаанд хэрхэн “зогсдог” вэ? Усан үзэмний шүүс арьсыг сэргээж, залуужуулдаг байна. Хэрвээ та тоор жимсийг гоо сайхандаа хэрэглэхээр шийдсэн бол алтлаг шаргал эсвэл улаан өнгөтэйг нь сонгох хэрэгтэй. Тэгээд нарийхан зүсмэлийг 15-20 минут нүүрэндээ тавибал тэжээл өгдөг. Мөн нимбэгийг нимгэн зүсээд арьсандаа хоёр цаг орчим тавих нь нөсөө, сэвхийг арилгахад тустай. Харин үүнийг хийж байхдаа наранд гарч болохгүй шүү.