56 настай бразил эр байшингийнхаа цэцэрлэгт засвар хийж байхдаа санамсаргүйгээр цахилгаан хөрөөн дээр унажээ.

Энэ үед мэдээж хөрөөний хурц шүднүүд хэвлий хэсэгт нь зоогдсон бөгөөд энэ үед тийм ч их хэмжээний цус гоожоогүй гэнэ. Тиймээс төдийлөн сандарч мэгдээгүй эр эхнэрээ дуудан хөрөө нь зоолттой чигээрээ яаралтай эмнэлэг явжээ.

Азтай эр гүзээ хэсгээрээ ихээхэн таргалсан байсан учир хөрөөний ир дотор эрхтэнд нь хүрээгүй аж. Тиймээс дотуур цус алдалт болоогүй амь наснаас хол өнгөрчээ.