-Монголчууд үлэг гүрвэлийн парк байгуулж чадах уу-

Хойд хөршийн Газета.ру цахим хуудсанд монголчууд өмнийн говьдоо үлэг гүрвэлийн парк байгуулахаар болсон талаар мэдээлжээ. Уг мэдээлэлд, хөрш БНХАУ нь үлэг гүрвэлийн парк байгуулсан нь монголчуудад бас ийм парк байгуулах сэдэл өгчээ. Тиймээс үлэг гүрвэлийн баримлууд бүхий орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон байна. 

Энд усан сан, спортын талбайнууд, зочид буудал гээд хүний ая тухыг хангах бүх зүйл байхаас гадна Монголын нутгаас олдсон үлэг гүрвэлүүдийг бодит хэмжээгээр нь урлан байршуулах аж. Зарим нь хөдөлгөөн хийхийн дээр бүгд дуу авиа гаргадаг байхаар төлөвлөж байгаа гэнэ. Хамгийн гол нь тэд үүнийгээ яг хийж чадах болов уу” хэмээн бичжээ. 

 

Эх сурвалж: http://www.mminfo.mn/