Даниель жирийн хөвгүүд шиг л өсөн торжин байсан ч 12 нас хүрээд тэрээр эцэг эхээ цочиролд оруулсан бөгөөд тэрээр өөрийгөө ижил хүйстнээ сонирхогч гэдгээ хэлжээ. Түүнчлэн эмэгтэй болох хүсэлтэйгээ хэлсэн байна.

Тэрээр 18 нас хүртэлээ үеийнхэндээ гоочлуулан үргэлж л шоовдорлуулан явдаг байжээ. Харин үүний дараа сүйсээ солиулах мэс засалд орж, гормоны өөрчлөлтийн эмчилгээнд орсон байна. Одоо 21 настай тэрээр миссийн тэмцээнд оролцож байгаа бөгөөд энэ амралтын өдрөөр Лондон хотноо болох эцсийн шалгаруулалтад тунан үлджээ.