Урд хөршид сурахын зэрэгцээ загварын ертөнцөд нь цахиур хагалж яваа мисс Б.Борголжин сүүлийн үед цахим хуудсандаа дотуур хувцастай болон хагас нүцгэн зургуудаа тавьж, олон нийтийн анхаарлыг ихээхэн татах боллоо.

Тэрбээр олон улсын тэмцээнээс тэргүүн байрын шагнал хүртэж ирмэгцээ "Олон улсын миссүүд бүгд намайг шүтсэн" хэмээн том дуугарч байсан удаатай. Ирээдүйд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуульч болох мөрөөдөлтэй, мисс бүсгүй маань өнгөрсөн өвөл эх орондоо ирж, дотуур хувцасны компани рекламдаж байгаад л буцсан даа.