Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн ялалтын баяраа Сүхбаатарын талбайд 11 цагт хийсэн билээ.

Энэ арга хэмжээнд АН-ын гишүүд болон түүнийг дэмжигчид оролцохоор цугларсан юмУг арга хэмжээг эхлүүлж "Хурд" хамтлаг ая дуугаа өргөлөө. Мөн "Никитон", "Харанга" хамтлагууд Ц.Элбэгдоржид баяр хүргэн дуулж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар оролцжээ.Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандан түүнийг дэмжин итгэл хүлээлгэсэнд баярлаж талархснаа илэрхийлсэн юм.