Үндэсний их баяр наадам хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд хүн бүр л хурдан морь, хүчит бөхийн талаар хөөрөлдөж сууна. Энэ жил улсын цолонд ойрхон бөхийн талаар таамаг дэвшүүлж, бяцхан таавар дэгдсэн гэхэд хилсдэхгүй.

            Бид угаас тамирчдаа хүндэтгэж тэр хэрээрээ ч ихээхэн ач холбогдол өгч байдаг. Тэгвэл Монгол түмний бахархал болсон МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг үндэсний их баяр наадмаар зодоглоно гэсэн шум олны дунд тараад байгаа юм. Учир нь тэрбээр өөрийн фейсбүүк хуудаснаа “Үндэсний бөхийн бэлтгэл хийх сайхан шүү” хэмээн зодог шуудаг өмссөн зургаа оруулсанаас энэ таавар гараад байгаа билээ.

            Ямартаа ч бид хайртай тамирчинаа үндэсний бөхийн өмсгөлтэй байхыг харах сайхан байна. Чухам энэ жилийн наадамд зодоглож олон түмнээ баясгах эсэхийг цаг хугацаа харуулах бизээ.