Өнгөрсөн амралтын өдрөөр олон нийтийн сүлжээ сайт facebook-ээр хамгийн их шуугисан зургийн нэг энэ боллоо. Үндэсний бөхийн өмсгөлийг буруу өмсөөд дээр нь бүүр залуу охид өмссөн байв.

Эр хүний хийморь лундааг илтгэдэг энэхүү өмсгөлийг эмэгтэй хүнд тэр бүр өмсүүлээд байдаггүй. Энэ үйлдлээрээ мөн охидууд өөрсдийн өв уламжлал, ёс заншлаа ихээхэн гутаан доромжилсон үйлдэл бөгөөд олон нийтийн зүгээс ч тэднийг ихээхэн шүүмжилсэн билээ. Охид минь юу л болоод байна даа ...