Монголын Залуучуудын Холбооны урилгаар ӨМӨЗО-ны Залуучуудын Холбооны төлөөлөгчид, төр засгийн томоохон удирдагчид болон урлаг соёлын одууд энэ сарын 8-12-ны хооронд албан ёсны айлчлал хийх аж. 

“Хамтын баяр, хамтын хөгжил” айлчлалын хүрээнд хоёр орны залуучуудын байгууллага бие биетэйгээ танилцах, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх зорилгын дор хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ. 

Өнөөдөр 14 цагт ӨМӨЗО-ны Залуучуудын Холбооны төлөөлөгчид МЗХ-нд зочилж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах, хоёр орны залуучуудын найрамдлын урлагийн тоглолтыг Соёлын төв өргөөнд 20.00 цагт үнэ төлбөргүй зохион байгуулах, айлчлалын баг бүрэлдэхүүн УБ хоттой танилцах “City tour” аялал хийж, Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхох аж. 

Мөн албан ёсны айлчлалын хүрээнд маргааш МЗХ-ны төв байранд 10-17 цагийн хооронд ӨМӨЗО-ны уламжлалт анагаах ухааны нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай Нагунбилэг, Насандалай нарын 12 эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийх юм.