Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүндэтгэлийн концертыг үзэгчдийн хүсэлтээр 10-ны 20:30 цагт "Соёлын төв өргөөн"-д ганцхан удаа дахин тоглохоор болжээ.

Монголын урлаг соёлын эрхэм хүндтэй 200 гаруй уран бүтээлчид оролцсон энэхүү хүндэтгэлийн концертод "Морин хуурын чуулга", "Симфони найрал хөгжим", "Баян Монгол" чуулга, "ДБЭТ", "ЦДБЭЧ", "ҮДБЭЧ", "Монголжингоо" циркийн хамтлаг, "Voice group", "Увертюра хамтлаг болон нэртэй дуучид, уран бүтээлчид оролцох ажээ.

Сонирхуулахад тус тоглолт наадмын комиссын баталсанаар 15:00, 18:00-н цагуудаас хоёр удаа тоглогдох байсан бөгөөд наадамчин олон түмэн, үзэгчдийн хүсэлтээр ийнхүү 20:30 минутаас дахин тоглогдохоор болжээ. Тасалбарын үнэ 25-30 мянгийн үнэтэй байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99187250, 70118012,  утсаар лавлах боломжтой аж.