Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр болно. Түүхэндээ анх удаа Сүхбаатарын талбайд, иргэд, сонгогчдынхоо өмнө төрийн тэргүүн нь тангараг өргөж байгаа энэхүү үйл явдлын гэрч болох боломж хүн бүхэнд нээлттэй юм.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 11.40 цагт буюу монголчуудын билгэшээн дээдэлдэг Морин цагт эхэлнэ. Энэ өдөр мөн Сүхбаатарын талбайд УИХ-ын чуулганы хүндэтгэлийн чуулган болж, Төрийн далбааны өдрийг хамтатган тэмдэглэх билээ. Тангарах өргөх ёслол гурван үе шаттайгаар явагдах юм. Ингээд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд ард иргэдээ идэвхтэй оролцохыг 24tsag.mn  сайтын зүгээс уриалж байна. 
 

c39d477d626d499original


Тангараг өргөх ёслолын хөтөлбөр:
 
10.00 Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим /ҮЖҮНХ/ марш аялгуу тоглоно. Төрийн хүндэт харуул Төрийн ордны баруун болон зүүн  жигүүрээс ёслолын алхаагаар алхаж Төрийн ордны өмнө байраа эзлэнэ. УИХ-ын чуулганы танхим дахь Төрийн далбааг Төрийн хүндэт харуулаар хамгаалуулан Их эзэн Чингис хааны хөшөөний зүүн талд байрлуулна.

10.05 Их эзэн Чингис хааны алтан сургаалаас олон нийтэд сонордуулна.

10.15 ҮЖҮНХ, Төрийн хүндэт харуул жагсаалын алхаагаар  Төрийн ордны зүүн, баруун тал руу буцаж орно.

10.50 Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид угтах ёслолын бүжиг

11.00 Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Төрийн хүндэт харуул, цэргийн ёслолын ажиллагаанд оролцох албан хаагчид талбайд байраа эзэлнэ.

11.05 Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим марш аялгуу тоглоно.Төрийн Есөн хөлт Их цагаан туг, Төрийн далбаа, Төрийн тамга, Үндсэн хуулийн уг эхийг ёслол хүндэтгэлтэйгээр Төрийн хүндэт харуул болон Төрийн ордны хамгаалалтын алба Их эзэн Чингис хааны хөшөөний дэргэд зална.

11.10 Хүндэт зочид, төлөөлөгчид, ахмадууд болон бусад  зочид суудалдаа сууна.
          Хэвлэл, мэдээллийнхэн байраа эзлэсэн байна.

buruu_zugees

Хоёр. УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан

11.25 УИХ-ын гишүүд Төрийн ордны зүүн урд голын хаалгаар гарч схемд заагдсан суудлаа эзлэнэ.

11.35 УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Их эзэн Чингис хааны хөшөөний дэргэд байраа эзлэнэ.

11.39 УИХ-ын дарга гишүүдийн ирцийг мэдээлж, Ерөнхийлөгчийг урина.

11.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их эзэн Чингис хааны хөшөөний зүүн урд хаалгаар гарч ирэн суудалдаа сууна.

11.40 УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэлнэ /тусгай хөтөлбөр/

11.59 УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн ёслол өндөрлөснийг мэдэгдэж хүндэтгэлийн хуралдааныг хаана.

12.00 Ерөнхийлөгч Төрийн ордны баруун урд хаалгаар орно.

12.00 Есөн хөлт Их цагаан туг, Төрийн далбаа, Төрийн тамга, Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуул, Төрийн ордны  хамгаалалтын албаны ажилтнуудын хамгаалалт дор буцаан зална.

1594f2cb8caa05acbig

Гурав. Цэргийн жагсаал

12.05 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Төрийн ордноос гарч тусгайлан зассан тавцан дээр зогсоно.

12.05 Цэргийн жагсаал командлагч хошууч генерал Б.Баярмагнай Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өгснөөр цэргийн жагсаал эхэлнэ.

12.45 Цэргийн жагсаал өндөрлөнө.

13.30 Гадаадын зочин төлөөлөгчдийн тэргүүн нарыг Төрийн есөн хөлт Их цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан дурсгалын зураг татуулна.

15.00 Тангараг өргөх ёслол, Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолт болно.