Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмын Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн торгон ногоон дэвжээний хойморт залахаар тарийн ордноос хөдөллөө.

Монголчууд бид эрт үеэсээ Төрийн есөн хөлт цагаан тугаа залж баяр наадмын үйл ажиллагаагаа эхэлдэг уламжлалтай. Төрийн ордонд байршдаг есөн цагаан хөлт тугийг иргэд олон түмэндээ баяр наадмын үйл ажиллагаагаар ийнхүү харуулж баясгадаг билээ.

Та бүхэн минь сайхан наадаарай...