Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 383 их морь бүртгэгдэж, 381 морь хурд хүч, шандас юугаан сорьсоноос Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Алтай констракшн компанийн захирал, Монгол улсын Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олон наадамчдыг цэнгүүллээ.

 

  Манлай уяач Х.Бат-Эрдэнийн  “Хүрэн” морины хувьд өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадамд түрүү магнай болж торгон жолоогоо өргүүлсэн бөгөөд энэ жил түрүүлсэнээрээ ардын төрийн  их наадамд хоёр дараалан түрүүлсэн энэ цагийн эгэлгүй хурдан хүлгүүдийн нэг болж байна.

    Түүнчлэн өнгөрсөн жилийн Төвийн бүсийн наадамд түрээлэж, 2009 оны Ламын гэгээний даншигт соёолондоо аман хүзүүдэж, 2011 оны Зүүн бүсийн наадамд айргийн тавд, энэ хаврын Дүнжингаравын бүсэд айрагдсан хурдан буяан юм. Ийнхүү Монгол улсын Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь олон арван жил түрүү магнай болж наадамчин олон, монгол түмнээ цэнгүүлж явах нь дамжиггүй бизээ.





Та бүхэн сайхан наадаарай...