Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд 254 морьд гарааны зурхай руу хөдөлсөн билээ.

Түүнээс  Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул аймгийн Алдарт уяач Ширнэнбандийн Адьшаагийн хонгор үрээ түрүү магнайдаа тоосгүй түрүүлэн ирж ардын төрийн их наадамдаа хоёр дахь түрүүгээ авч уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгалаа. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн үрээ хурдалсан бол айргийн гуравт Дорнод аймгийн Матад сумын харъат аймгийн Алдарт уяач  Бат-Очирын Цэндбаатарын саарал үрээ , айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хүрэн үрээ, Айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Нямдаваагийн Батбаярын бор үрээ тус тус хурдаллаа. 

Та бүхэн сайхан наадаарай...