Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, МУГТ, Олимпийн алт мөнгөн медалт, Аймгийн арслан Найдангийн Түвшинбаяр Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглож байгаа билээ.

Аймгийн арслан Н.Түвшинбаяр наадамчин олны өндөлзүүлсээр улсын заан М.Өсөхбаяраар дөрөв давж начин цолны босгонд тулж ирлээ. Түүнийг энэ жил начин цол хүртэж магадгүй гэж наадамчин олон таавартаа багтаасан бол тэрээр ямартаа ч начны даваанд үрч ирлээ. Дөрвийн даваанд нутгийн ахаараа дөрөв давсан түүнд начин цол хийгээд түүгээр ч тогтохгүй өндөр цолонд хүрч барилдах боломж харагдаж байна хэмээн наадамчин олон ам дамжин ярьцгааж байна.

Аваргадаа амжилт хүсье.