Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ үргэлжилж байна. Хүчит бөхийн барилдааны тавын даваанд нийт таван аймгийн арслан учраа бөхөө өвдөг шороодуулж, улсын начин цолны болзол хангалаа.

Тодруулбал, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Т.Баасанхүү Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын арслан Б.Ганбатаараар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарьд Д.Рагчаагаар давж улсын начин цолтон болж, наадамчин олныг баярлууллаа. Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Э.Оюунболд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын гарьд И.Доржсамбуугаар, Увс аймаг Ховд сумын харьяа Аймгийн Арслан Н.Батсуурь Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын харьяа Улсын Харцага Т.Өсөх-Ирээдүйгээр давж улсын начин цолны болзол хангаад байна. Ийнхүү тун удахгүй хүчид бөхийн барилдааны зургаагийн даваа буюу харцага цолтон төрөх барилдаан эхэлнэ.