“9009”, “Хайрлаж болох уу, “Валентины захидал” зэрэг кинонд тоглосноос гадна мисс хэмээх өргөмжлөлтэй Д.Шүүдэрцэцэг шар мэдээллийн сайтуудаар ихээхэн гардаг олны танилын нэг.

 

 

 

Мисс бүсгүйг дагадаг хов жив нь түүнийг гоо сайхны мэс засалд орсон гэсэн яриа байдаг ч тэрээр энэ бүх мэдээлэлд үргэлж өөрийн зүгээс няцаалт өгдөг билээ. Харин сүүлийн үед түүний талаар шинэ хайр сэтгэлээ олсон гэж мэдээлж байгаа юм. ТВ25-аас төрсөн MiXX хамтлагт байж байгаад одоо One нэртэй хамтлагт орсон Болдбаатар гэх залуутай түүнийг холбожээ. Учир нь тэдний хамтдаа авахуулсан зургаас үүдэлтэй.

Гэсэн ч үүнд тэр бүр хүн итгэхгүй байгаа юм. Мисс бүсгүйн хувьд "Маск" продакшны залуу жүжигчин Алдартай хайр сэтгэлийн холбоотой гэж ярьдаг ч түүний жинхэнэ хайртай залуу хэн болох нь одоо хүртэл тодорхой биш л байна.