Н.Золжаргал Хадгаламж банкны талаар мэдээлэл хийнэ

Хадгаламж банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр өнгөрсөн амралтын өдрүүдээр гарчээ. Үүнтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр 15.00 цагт албан ёсны мэдээлэл өгөхөөр болсон байна.

Орон нутагт байрлах салбар нэгжээрээ Хаан банкны дараа ордог Хадгаламж  банкийг төрийн банктай нэгтгэх болсон нь “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн  хэдэн жилийн өмнө Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл аваад төлж барагдуулалгүй өдийг хүрсэнтэй холбоотой гэх мэдээлэл цацагдаад байгаа. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учраас Монголбанкнаас албан ёсны мэдээлэл өгөхөөр болсон аж.

Н.НОМИН