40 тэрбумыг сурагчдын дүрэмт хувцасны шинэчлэл нэрээр 7 компани долоон компани ч гэж дээ нэг гэр бүлийн 7 хүний халаасанд хийх гэж байна – - энэ тоо 118 тэрбум ч хүрнэ -


Сурагчдын дүрэмт хувцасыг жигдрүүлнэ хэмээн жилийн жилд л хөрөнгө мөнгө төсөвлөж зарцуулдаг. Харин энэ удаагийн “сурагчын дүрэмт хувцас”-ны шоу нилээдгүй но-той болж байна. Төрөөс бүх мөнгийг нь гаргаад эцэг эхчүүдэд маш хямд өгөх мэт ойлгуулсан 2013-2014 оны хичээлийн жилд сурагчдын өмсөх дүрэмт хувцас үнэндээ маш их өртөгөөр иргэдэд хүрэх аж. Дүрэмт хувцас л гэхэд 150 гаруй мянган төгрөгийн өртөгтэй түүнийг нь дагалдуулан “шахах” за бүүр дотуур хувцас ч гэж ойлгож болох эрэгтэй хүүхдийн майк 15180 төгрөг, эмэгтэйчүүдийн сарафан 41030 төгрөгний үнэтэй аж. Чанартай брэндийн хувцас бол ч яая гэхэв. Харин  энэ хувцасыг оёж нийлүүлэх тал дээр Боловсролын яамнаас тендэр ч зарлалгүй долоон аж ахуйн нэгжид өгчихсөн аж. Бүр хугацааг нь тулгаж дүрэмт хувцасны шинэчлэл хийх тогтоол гаргаж, баяр наадам тохиолдуулан хүмүүсийн эзгүйг ашигласан ч гэж хэлж болно.

Харин тэдгээр 7 компанид эхний ээлжинд очих 40 тэрбумын хөрөнгө оруулалт “Чингис бонд”-ноос гарсан тухай мэдээ ч байна. Хэн нэгэн үүнтэй санал зөрж үр хүүхдээ яагаад иж бүрнээр хувцаслаж болохгүй гэж хэмээн хэлэх ч магад. Болноо. Харин энэ бүхнийг яаж, хэрхэн хийх вэ гэдэг л асуудлын гол болоод байна. 21 аймаг нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиудад энэ жил 500 гаруй мянган хүүхэд сурах судалгаа гарсан. Харин сурагчийн дүрэмт хувцас оёх ажлыг энэ ондоо багтаах хуваарь гарсан. Оёдлын зах зээлийн хувьд энэ жагсаалтанд багтсан 7 компани ажилдаа ороод 21 аймгийн бүх сургуулиудтай гэрээ хийх үүрэг аваад амжилттай биелүүлсэн тухай мэдээгээ яаманд өгсөн бололтой. Харин 7 сарын 19 нөөр дуусгавар болсон гэрээний дагуу хувцасаа оёж эхлэхээр мөнгөө хүлээж байгаа гэнэ. Хорин нэгэн аймаг 3 хотод гуравхан хоногт сурагчын дүрэмт хувцас нийлүүлэх гэрээ хийсэн компаниудыг дурдвал “Шилмэл загвар” ХХК –гаас эхлээд “Төмөр трейд” ХХК гээд 11 хэн ажилтантай компаниуд байгаа аж. Эх сурвалжийн хэлснээр эдгээр 7 компани нь нэг гэр бүлийн бизнесийн бүлэглэл юм байна. Учир нь 3 жилийн өмнө 3 компани нэгдэж  Монголын оёдлын нэгдсэн холбоо гэгч “тоглоомын” байгууллага байгуулчихаж. Монголын оёдолчдын нэгдсэн холбоо гэгч нь Монголын 30 гаруй мянган оёдолчдын эрх ашгийг хамгаалсан байгууллага бус 3 компанийн байгуулсан газар гэж олон оёдолчид ярьж байна. Дан ганц оёдолчид гэлтгүй олон аж ахуйн нэгж, оёдлын цехүүд сурагчын дүрэмт хувцас оёх горьдлого тээж байсан ч 40 тэрбумын “бялуу”-наас өчүүхэн хэсэг ч оногдсонгүйд шаралхаад байгаа ч юм биш гэнэ.

Хамгийн гол нь тус дүрэмт хувцас оёх ажилд МОНХ өөрийн гэр бүлийн 7 компанийг л татан оролцуулж байгаад учир бий. Ямар нэгэн тендэр зарлалгүй МОНХ гэгч танилцуулгандаа 5 компаний логотой өөр харах зүйл, мэдэх мэдээлэлгүй байгууллагад Боловсролын яам тендэр ч зарлалгүй 40 тэрбумыг халааслуулж байгаад оршиж байгаа юм. Эхний ээлжинд 40 тэрбум засгаас олгогдох бөгөөд дүрэмт хувцасаа тухайн компаниуд Хятадаас материалаа татан авчирч энэ оны 10 сарын 30 ны дотор оёх юм гэнэ. Оёдлын үйлдвэрлэл эрхлэдэг томоохон компаниуд ч дунджаар 300 мянган иж бүрэн хувцасыг  хамгийн бага хугацаанд оёлоо гэхэд 3-4 сар болдог тухай хэлж байна. Тиймээс Монголын жижиг дунд аж ахуйн нэгж энд тэндхийн хаяа бараадсан өдрийн хоолныхоо төлөө зүтгэж яваа хэсгийг татан оролцуулж байж л энэ ажил хугацаандаа дуусах найдлагатай аж. Гэвч нөхцөл байдал тэс өөр. Монголын оёдлын компаниуд, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс манайд даавуу үйлдвэрлэх үйлдвэр битгий хэл утсаа ч өөрсдөө хийдэггүй учир урд хөршөөс материалаа татдаг нь хэнд ч нууц биш. Харин чанартайг нь уу аль эсвэл чанар муутайг нь уу гэдэг л байна. Мэдээж ихэс дээдэс болон шинэ цагийн цээж баячууд ганц нэгхэн дээл, хувцас оёулахдаа өөрсдөө материалаа авчирдаг нь үнэн. Эсвэл захиалдаг. Харин 500 гаруй мянган хүүүхдийн ирэх хичээлийн жилийн өмсгөл болох дүрэмт хувцсыг оёх материалд л гэхэд урд хөрш рүү 7 компаниар дамжуулан 40 тэрбумыг гаргах нуу гэсэн хар төрөөд байгаа юм. Үнэхээр жижиг дунд үйлдвэрийг дэмждэг засгийн бодлого энэ ганц оёдлын салбарт хэрэгжсэн бол тодорхой шалгуураар тендэр зарлаж шалгарсан компани нь дор хаяж 10 гүйцэтгэгч компанитай гэрээ хийн сурагчдыг хувцаслахсан. Гэвч МОНХ гэгч 7 компанийн мэдэлд шилжүүлчихэж. Монголын оёдолчдын нэгдсэн холбоо, Монголын Оёдолчдын Холбоо гэсэн 2 байгууллага байна уу эсвэл хэн нэгний амбицаар МОНХ гэгч үүсчихэв үү. Салбар болгонд шахуу хоёроос гурван холбоо байгаа нь үнэн л дээ. Хэдий тусдаа үйл ажиллагаа явуулдаг ч зорилго нэгтэй болохоор эхнээсээ нэгдэж байгаа. Харин оёдлын салбарт бол тэс өөр аж. За тэр холбоо молбоо ч яамай. Харин хүүхдийн дүрэмт хувцасан дээр өнгөрсөн арав гаруй жил олон л асуудал байсан. Үнийн тал дээр ч, чанарын тал дээр ч. Өнгөрсөн жилүүдэд нэг хүүхдийн сургуулийн дүрэмт хувцас 30 орчим мянгын үнэтэйгээр худалдаалагдаж байсан аж.  За тэгээд нөгөө одоо давхар нийлүүлээд 150 гаруй мянган төгрөг болоод байгаа дотуур хувцас, зангиа мэтийг бол үнэндээ эцэг эхчүүд 10-20 орчим мянган төгрөгөөр л авдаг байсан энэ. Харин одоо бол тэс өөр. Нэг өрх 2-3 сургууль, цэцэрлэгийн насны хүүхэдтэй гэж үзэхэд л хүүхдийнхээ хичээлийн бэлтгэл, сургуулиас заавал шахах 150 гаруй мянган төгрөгийн ханшийг бодоод үзэхэд 300-450 мянга. Ганц хүүхэдтэй жирийн албан хаагч айл байсан ч хүнд л тусна. Сурах бичиг гэхэд өөрийн байх сонирхолтой учир 100 шахам мянгыг зарцуулдаг гэж нэгэн алба хаагч ярьж байна. Үүн дээр хичээлийн хэрэглэл, цүнх гээд дор хаяж 200 мянга, одоо бас дээрээс нь 150 гаруй мянган төгрөг. Хоёр хүүхэд сургуульд сурдаг бол энэ тоо хоёр дахин өснө. Бас нэг сонирхолтой нь иж бүрэн хувцас дотор нэртэйгээр нь оймс, гутлыг нь багтачихгүй яав гэж олон хүмүүс хэлж байна. Харин энэ удаад ойролцоогоор нэг хүүхэдтэй айл хувцас хичээлийн хэрэгсэлд 450 орчим мянга, за нөгөө орхигдсон гутланд хамгийн доод тал нь биеийн тамирын хичээлд өмсөх пүүз, кэйт бас энгийн үед өмсөх ботинк гэхэд хар захаас бол 50 мянгыг харин дэлгүүрээс бол дор хаяж 100-150 мянгыг зарцуулна. Нэг хүүхдэд шүү. Манай өнөөгийн нийгмийн амьдралын нөхцөл, боломж юусан билээ. Хамгийн гол нь 40 тэрбумаар үнэгүй хувцаслана хэмээн зарим холбогдох хүмүүст ойлгуулсанд л учир байгаа юм. Гэтэл үгүй аж. Тодруулбал энэ 40 тэрбум эхний ээлжний санхүүжилт аж. Зарлаагүй тэндерийг бүлэглэн авсан 7 компанийн захирал холбогдох хүмүүс сурагчдад шахах хуцасныхаа гэрээг бүр наадмын дараа бараг бүх хүмүүс амарчихсан байхад 21 аймаг, нийслэлд 3 хан хоногт хийж чадсан юм чинь энэ 40 тэрбум тэдэнд бараг хэрэггүй нь харагдаж  байна. Яагаад гэвэл 150 гаруй мянган төгрөгөөр хятад даавуугаар өнгөрсөн жилүүдэд зах дээр зарагдаж байсантай бараг ялгаагүй дүрэмт хувцас нийлүүлэх юм чинь ёстой сар хүрэхгүйн дотор оёчихоод “шахах” ажиллагаагаа явуулсан ч болохоор л байна. Мэдээж гэрээ хийгээд судалчихсан юм  чинь маш амархан. Ангийн багш хариуцсан хүмүүст захиралаар нь ч юм уу хэн нэгнийг утасдуулаад нөгөөдүүл нь чи энэ компанийн ийм хувцас, ийм майк, сарафан өмсөхгүй бол маргааш хичээлд суулгахгүй шүү гээд лүндэн буулгаад л гүйцээ. Эцэг эхчүүд үр хүүхдээ сургаж боловсруулахын тулд мэдээж мөнгө үйлдвэрлэдэг иргэний үүрэг рольд тоглож ихэнхи хэсэг нь зээлээд ч болсон авч өгч таарна. Энэ нь нэг талаасаа сурагчдын эрх ашгийг зөрчиж буй үйлдэл. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд сургууль сургуулиараа л өөрсдийн дүрэмт хувцасны стандартыг улсынхтай харьцуулан баталдаг бол манайд шахаааны бизнес болдоод хувирчихаж. Мэдээж жигд дүрэмт хувцастай байх нь хэн хэндээ ашигтай, хэрэгтэй ч жил бүр доод үнэ нь 20 дээд үнэ нь 100 орчим мянга байсан хувцасыг 150 гаруй мянгаар шахаад байвал хэн хохирох нь ойлгомжтой. Иргэд.       

Энэ талаар Монголын сурагчдын холбоо гэж нэг байгууллага бас анхааралдаа авна гэдэгт найдая.

Эргээд дүрэмт хувцасны “тендэр”-гүй оёдол руугаа ороё.
Нэгэнт гэрээ хийгээд эхэлчихсэн “махны машин ажилчихсан” гэж толгойг нь илээд өнгөрөөхөө ч орхиё. Харин Магнай даргаас нэг зүйл хүсье. Урдын юм ул болсон гэж хэлэлгүйгээр энэ асуудал руу нэг өнгийгөөч. Бүхэл бүтэн улсын боловсролын тогтолцоонд дүрэмт хувцасны шинэчлэлтэнд ямар ч тендэр зарлалгүй нэр бүхий 7 компани ордог нь ямар учиртайг. Ард нь Монголд идэвхитэй үйл  ажиллагаа явуулж буй 30 гаруй мянган аж ахуйн нэгж, иргэд, хувь хүмүүс байна. Дан ганц оёдлоор шүү.
Гэтэл долоон компани дээр тулгуурласан үнийн хувьд хэтэрсэн энэ асуудал байсаар байна.
Тухайн 7 компанийн нэг болох “Төмөр Трейд” ХХК энэ бичлэгийн эхэнд өгүүлснээр 11 ажилтантай. Тэгвэл 11 битгий хэл 50,60-аар нь ажлуулдаг оёдлын үйлдвэрүүд түрээсийн байранд байж л байна. Өө нээрээ мартсанаас Монголд нэг хэсэг оёдолчин, үсчин хоёр хамгийн эрэлттэй мэргэжил болж оёдлын үйлдвэрүүд өдөр шөнөгүй ажиллаж байсан цаг бий. Одоо харин 7 компани дээр л үйл ажиллагаа нь төвлөрдөг болоо юу.
Бас “Бүтээлч Үйлс” ХХК ажилтаны тоо тодорхойгүй Налайхд үйл ажиллагаа явуулдаг, харилцах утасгүй нэгэн. Үлдсэн 5 нь
1.    “Шилмэл загвар” ХХК. Загварын өвөл зуны “Гоёл” наадамд л загвар зохион бүтээснээ харуулж Топ модель ч билүү хөвгүүд охидыг нарийн бүдүүнээр нь шилж бэлтгэдэг компани гэдгээр нь л иргэд сайн мэднэ. Тэдний хувцасыг Мянганбаяр тэргүүтэй баячуулын эрх хатагтай нар л сонирхдог нь нууц биш. Харин сурагчын дүрэмт хувцасыг загварын өндөр түвшинд аваачвал болох л юм гэсэн иргэдийн яриа бий.  
2.    “Өүлэн Мэнч” ХХК танилцах гэвэл кодлосон вэб хуудастай. Нэвтрэх гэтэл англиар дийлэнх нь гарч ирнэ. Монгол хэл дээрх танилцуулга байхгүй.
3.    “Шүтэн уул” ХХК Дарханд байрладаг гэх. Үйл ажиллагааны чиглэл Боловсруулах үйлдвэрлэл, ажилтаны тоо тодорхойгүй
4.    “Эрд сүлж” ХХК Хөдөлмөрийн биржид бүртгэлгүй албан ёсы вэб сайтгүй
5.    “Торгон хийц” ажиллах хүч тодорхойгүй
Цахим ертөнцөөс эдний тухай ийм л мэдээлэл авч болно.       
21 аймагт дүрэмт хувцас нийлүүлэх гэрээтэй. Эндээс ганц зүйл л харагдана. 7-г дэмжсэн алдаатай бодлого. Нийслэлээс аймгууд руу дүрэмт хувцас нийлүүлэхдээ мэдээж тээврийн зардлаа нэмэх нь ойлгомжтой. Үнэхээр л төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж байгаа бол батлагдсан стандартынхаа дагуу шаардлага тавин  21 аймгаас нэг нэг оёдлын компани татан оролцуулж болоогүй л юм байх даа. Нийслэлд 3 орон нутагт нэг нэг гэхээр 20 гаруй оёдлын үйлдвэр ажилтай л байх байж.       

Төгсгөлд нь хэлэхэд Монгол улсын Үйлдвэр Хөдөө Аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, мэргэжилтэн Нарангэрэл, Боловсролын яамны дэд сайд Ургамалцэцэг гэгч эрхэм, мэргэжилтэн Болормаа нарын “зарлаагүй” тендерт нэг гэр бүлийн 7 компани гэгч нэр зүүсэн хувь хүмүүс “Шилмэл загвар”-аар толгойлуулан 40 тэрбум + ойролцоогоор 500,000*157,000 /78,500,000,000 буюу 78 тэрбум/ тэнцүү 118 тэрбум төгрөг. Үүний 78 тэрбум нь эцэг эхийн халааснаас 40 тэрбум нь засгийн Чингис хаан бондноос гарган авах тооцоо байна. Засгийн 40-ийг өгнө гэвэл багадаа 38 тэрбумын асуудалд тендэр зарлахгүй байгаа нь ямар учиртай юм бол. Дахиад л ...
Энэ тухай үргэлжлүүлэн бичих болно.

Д.Эрхэс  














 Дэлгэрэнгүйг энд  дар