Бид хичнээн хүнд нөхцөлд орсонч хүчээр инээх нь олон талаараа бидэнд сайн нөлөө гарах болно гэдгийг бид мэддэг байх хэрэгтэй юм. 

Америкийн УКЛАгийн их сургуулийн эмнэлэгийн Ичаги Прити доктор инээхийн ач тусыг нээсэн хүн бөгөөд тэрээр хэлэхдээ: "Инээх нь ходоодыг идэвхижүүлж, гэдэс томорч   хагартлаа инээвэл хэвлээрээ амьсгалж, уушигны булан бүрд хүчилтөрөгч болон цус хангагдана.  Түүгээр ч зогсохгүй инээдээр уушгийг хийлбэл прускагиэнтин гэдэг хүчтэй судас тэлэх бодис ялгарч даралт бууран уурыг хүргэдэг нуриадирейналлин ялгарч уураа барин амархан тайдширдаг байна. Мөн ихээр чангаар инээвэл хэвлээр амьсгалж ходоодонд массаж болж өгөн тархи мэдрэлийн эрүүл мэндэд ч ач холбогдолтой”  гэсэн байна.

Ихээр чангаар инээх тохиолдолд булчин, мэдрэл, зүрх, хоол боловсруулах эрхтэнд нийтдээ үйлчилдэг.  Нэг удаа хүчтэй инээхэд 650 булчингийн 231 булчин нь хөдөлгөөнд орж,нүүрний 80 булчингийн 15 булчин нь хөдөлгөөнд ордог.  Тийм учраас инээх гэдэг нь маш сайн хүчилтөрөгчийн дасгал болдог. Нэг удаа чангаар инээх нь10 минут зөв алхах дасгал хөдөлгөөнтэй тэнцэнэ.  Мөн 10 секүнд хүйсээ гартал тас тас инээх нь 3 минутын турш хүчтэй сэлүүрдэхтэй адил дасгал хөдөлгөөн хийсэнтэй адил буюу ареобик 5 минут хийсэнтэй адил үр нөлөөлнө.
 Бид хир зэрэг инээдэг вэ? Мэргэжилтнүүдийн судалгаагаар 6 настай хүүхэдөдөрт 300 удаа, хэвийн насанд хүрсэн хүн өдөрт 1-7хон удаа, 50 гарсан хүмүүс өдөрт 4-хөн удаа тус тус инээдэг байна.