Төрийн соёрхолт дуучин Д.Болдын аав өчигдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. 

Түүний эцэг С.Доржсүрэн нь манай улсын урдаа барьдаг шилдэг архитекторчийн нэг бөгөөд хот төлөвлөлтийн олон арван ажил гүйцэтгэж байжээ. Түүнчлэн тэрээр Эрдэнэт хотын төлөвлөлтийг анх гаргасан хүн аж.

Дуучин Болд болон түүний ар гэрийнхэнд уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна.