“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч, дэлхийн уул уурхайн хоёр дахь томоохон компани болох “Рио Тинто” ашиг орлогын тайлангаа өчигдөр танилцууллаа.

Гэхдээ тус компани уг мэдээллээрээ ашигтай биш харин ч их хэмжээний алдагдалтай ажилласнаа дуулгасан юм. Тус компаний өнгөрсөн оны алдагдлыг ойролцоогоор дөрвөн тэрбум ам.доллар орчим байх гэсэн таамгийг”Bloomberg” агентлагийн эдийн засгийн шинжээчид дэвшүүлж байсан билээ. Гэтэл “РиоТинто” компанийнхны хийсэн мэдээллээр өнгөрсөн жилийн алдагдал нь 2.99 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. Түүгээр зогсохгүй зөвхөн өнгөрсөн сард л гэхэд нүүрс болон хөнгөн цагааны салбарт оруулсан бизнесийн хөрөнгө оруулалтаасаа 14.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээснээ ч мэдэгдсэн. Үүнээс шалтгаалан тус компани 2012 онд цэвэр ашиг гэхээр юмгүй үлдсэн төдийгүй үйл ажиллагааныхаа түүхэнд анх удаа бараг гурван тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Тиймээс тус компани үйл ажиллагааны зардлаа бууруулах арга хэмжээг авч эхэлсэн байна. Зардлаа бууруулахын тулд энэ онд нэлээд олон тооны ажилтнаа халж ч магадгүй байгаа аж. ”Рио Тинто” компанийн 2011 оны ашиг өмнөх оныхоос нь 59 хувиар буурч, 14.2 тэрбум ам.долларт хүрч байсан аж. “Рио Тинто” ийм их хэмжээний алдагдалд орсон тул маркетингийн бодлогодоо өөрчлөлт оруулахаар болж, үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй гүйцэтгэх захирлаа сольж, өнгөрсөн сард энэ албан тушаалд Сэм Уолшийг томилсон. Эдийн засагчдын таамаглаж буйгаар

“Рио Тинто”-гийн төлөвлөж байгаа дараагийн алхам нь төлбөрөө нэмэх гэнэ.

Үүнээс гадна “Рио Тйнто” компани “Оюутолгой” төслийн санхүүжилтэд шаардагдах дөрвөн тэрбум ам.долларыг яаралтай босгох гарц хайж байгаа бөгөөд энэ тухай зээддүүлэгчдэд санал хүргүүлснийг”Bloomberg” мэдээлжээ. Тус компани банкуудын удирдлагуудтай хийсэн уулзалтаар дээрх саналаа илэрхийлсэн бөгөөд зээлдүүлэгчид ирэх сарын дундаас өмнө хариу мэдэгдэхээр болсон байна. “РиоTинто” компани 12 жилийн хугацаатай хоёр тэрбум ам.долларын зээл банкуудаас харин үлдсэн хоёр тэрбум ам.долларыг экспортын санхүүжилтийг дэмжих байгууллага болон олон улсын хөгжлийн сангуудаас босгохоор төлөвлөсөн юм байна. Энэ талаар Лондон дахь “Рио Тинто”-гийн төлөөлөгч ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа гэнэ. Хамгийн сүүлд гэхэд “Рио Тинто” болон “ВНР Biffiton”компанийн нийт татварын өр нь 1.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс 1.1 тэрбум нь “Рио Тинто”-гийнх гэж ”Sydney Morning Herald” сонинд мэдээлжээ.

“Рио Тинто”-гийн ашиг орлогод Монголын Оюутолгой шууд нөлөөлөх боломжтойг эдийн засагчид онцолж байгаа. Гэхдээ cap шинийн өмнө болсон “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт гэрээнд заасан хэмжээнээс 40 хувиар хэтэрснийг Монголын Засгийн газар онцгойлон анхаарч, шалгаж нягтлах шаардлага тавьсан нь “Рио Tинтo”-гийн хувьд асуудлыг улам бүр хүндрүулж буй юм. Түүнээс гадна “Антре гоулд” компанийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрөл, “Оюутолгой” төслийн Техник эдийн засгийн үндэслэл мөн Монгол Улсынхууль тогтоомжийн хэрэгжилт, менежментийн үйлчилгээний төлбөр гээд нийт зургаан томоохон асуудлыг уг хурлаар хөндсөн бөгөөд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь “РиоТинто”-гийн шинэ удирдлага Сэм Уолшид амар биш сорилт болж байгааг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн онцолж байгаа.”РиоТинто”-гийн удирдлагууд болон шинэхэн гүйцэтгэх захирал Сэм Уолшийн нэр хүндэд Монголын Оюутолгойн хэвийн үйл ажиллагаа чухал нөлөөтэйг эдийн засагчид зүй ёсоор анхааруулж байгаа юм.

А.Боорчи