УДЭТ-ын жүжигчин Б.Тамирааг сүүлийн үед  жүжигчин Д.Ганцэцэгтэй хамтран амьдрах болсон гэх мэдээлэл явагдаж байгаа билээ. Үүгээр ч зогсохгүй тэднийг удахгүй бүл нэмнэ гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаар УДЭТ-ийн жүжигчин Б.Тамираагаас тодруулахад: Ээ наадах чинь худлаа мэдээлэл ш дээ. Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй байна” хэмээн тайлбарлав.

 Жүжигчин Б.Тамираагийн хувьд  аавтайгаа хамтран МУГЖ  Д.Хүрэлхүүгийн охинтойгоо хамт тоглож,  продюссерээр нь ажиллаж байгаа уран сайхны кинонд тоглож байгаа гэнэ.  Дашрамд сонирхуулахад  П.Эрдэнэзааны Энэрэл, Д.Бямбацогтын Балжинням, И.Одончимэгийн Номундарь, О.Бат-Өлзийн Тамир нар аав, ээжтэйгээ хамтран тус кинонд тоглож байгаа бөгөөд уг уран сайхны киноны нэр одоогоор тодорхойгүй байгаа ажээ.  



























 

П.Төгөлдөр