Сайн байна уу? Би бүүр нөхрөө үзэн ядаж байна. Арай ч дээ. Намайг ингэж бодож явсанг нь үнэхээр мэдсэнгүй. Нөхөр бид 2 хамт амьдраад одоо 12 жил болж байна. 20 настайдаа нийлж, бүхнийг тэгээс эхэлсэн. Би 7 жилийн өмнөөс л гэртээ сууж 4 хүүхэд гаргасан. Яагаад гэхээр нөхөртэйгээ 25 хүртлээ хичээж байрны зээлд орж, олон хөөрхөн хүүхэдтэй болно гэж ярилцсан. Одоо бага маань ой хүрэх гэж байгаа.

Нөхөртөө итгэдэг, хайрладаг халамжилда, аз жаргалтай гэр бүл гэж бодож байсан. Тэгтэл би л ганцаараа имй бодолтой байсан юм байна. Нөхөр тэгсэн өөр хүүхэнтэй зугаацаад л надаас салах талаар бодож байсан байна. Өчигдөр өглөө нээх яаараад л гарсан юм. Тэгэхдээ таблетаа орхид гарчихсан байсан. Тоглож байгаад ФБ рүү нь орсон чинь нэг хүүхэнтэй учиргүй бичсэн байнаа.

Нөхрийн хэлдэгээр миний хөх гэж хальс болсон л гэнэ, бүдүүн л гэнэ. Амтгүй хоол хийдэг л гэнэ. Орондоо муу, хэтэрхий ээж шиг зан гаргадаг л гэнэ. Ажлыг нь ойлгодоггүй. Дагуулж явах гэхээр нүүрээ ч олигтой буддаггүй л гэнэ. Ер нь л би болж бүтдэггүй юм байхаа.

4 хүүхэд хөхүүлэдэ хөх хальс болох нь аргагүй ш дээ. Би бүдүүн биш. Харин ч 165см-тай хүн 60 кг гэхээр дундаж биз дээ. Өөрийг нь гээд байхад давраад байх юм. Бүүр хичнэнэ дургүй хүрэвээ.

Нөхрөөсөө салахгүйгээр өшөө авмаар байна. Мэдээж ажилд ороод өөрийгөө гоё авч явах нь мэдээж. Харин намайг зовоосных нь шанг өгмөөр байна. Хэний төлөө юуны төлөө ингэж хайран залуу насаа гэрт хүүхдүүд харж өнгөрөөж байгаа билээ дээ. Надад өшөөгөө авах арга зааж өгөөч.