МАН-аас АН-д хандах шаардлага хүргүүлээ

МАН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар Монгол улсын эдийн засгийн байдлын талаар ярилцаж, эрх баригч намд шаардлага хүргүүлжээ. Шаардлагад УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж төсвийн тодотгол хийх асуудлыг хэлэлцэх, инфляцыг бууруулах, хүнсний гол нэрийн барааны үнэ ханшийг бууруулахад анхаарах хэрэгтэй зэрэг цаг үеийн асуудлуудыг тусгасан байна.Төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш чангарч байгаа энэ үед эрх барьж байсан намын хувьд шаардлага хүргүүлэх нь зайлшгүй асуудлын нэг  болоод байгааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт  онцолсон. Тэдний мэдээлж байгаагаар АН өнөөдрийн эдийн засгийн хямрлыг  дан ганц МАН-тай холбож ярьсаар ирсэн. Үнэн хэрэгтээ өмнөх засгийн газарт Сангийн сайдаар С.Баярцогт гишүүн, Шадар сайдаар одоогийн Ерөнхий сайд,  Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр одоогийн тус банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал ажиллаж байсан юм. Үнэхээр муу, муухай байсан бол тухайн үед эдийн засгийн өсөлт дэлхийд байгаагүйгээр дээшлэхгүй байсан, тиймээс аргаа барахдаа аавынхаа хуйхыг маажина гэдэг шиг МАН-ыг эдийн засгийн хямралд буруутгахаа болихыг мөн шаардлагад оруулжээ.

МАН-ын шаардлагад хэд хэдэн тоон баримтыг тусгасан байлаа. Үүнээс дурьдавл: Ядуурал 40 хувь хүрээд байсан бол 30 хувь болтлоо буурсан. Монгол улс улаан буудай тариалж, дотоодынхоо хэрэгцээг хангахын зэрэгцээ экспортлоход хүрээд байсан.  Монгол улсын валютын нөөц түүхэндээ байгаагүй их хэмжээний хуримтлалтай болсон. Монгол улсын экспортлодог нүүрсний хэмжээ нэмэгдсэн.  Иргэдийн худалдан авах чадвар сайжирч, хувийн хэвшлийнхэн ажлынбайр нэмэгдүүлэхэд анхаарч, ажлын байрыг ихээр нэмэгдүүлэх болсон. Үүнээс гадна өнгөрсөн засгийн газрын үед эхлүүлж өнөөдрийн засгийн газрын эрчимжүүлж байгаа олон ажил байгаа. Үүний нэг нь аймгуудыг холбосон хатуу хучилттай замын ажил гэнэ.

Харин энэ удаагийн Засгийн газар гарч ирээд нэг жилийн хугацаа үзэж байгаа ч өмнөх Засгийн газрын хийсэн бүхнийг үгүйсгэн баллаж байна. Тиймээс УИХ-ын дарга яаралтай захиармж гарган УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагатай гэдгийг МАН-аас мэдэгснээр энэ удаагийн хуралдаан өндөрлөлөө.

А.Баярмаа