​Сайн байцгаана уу. Би энэ сайт руу дандаа орж бусдын бичсэн захидлыг уншиж санал сэтгэгдлээ бичиж суудаг жирийн нэгэн залуу байна. Би одоо 28-тай төрийн байгууллагад ажилладаг.

Мэдээж гэр бүлтэй. Одоогоос 5 жилийн өмнөөс хамт ажилладаг нэгэн эгчмэд бүсгүйг жаахан сонирхож эргүүлж байгаад өвөртөө оруулсан юм. Тэр надаас 11 эгч биеэ сайхан авч явдаг махлаг царайлаг эрчүүдийн нүдийг өөртөө татсан ихэмсэгдүү төрхтэй дэгжин алхаатай үнэхээр сайхан эмэгтэй байдаг. Нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг. Яахав эхэндээ жаахан ашиглаж байгаад орхичихоё гэж бодсон боловч сүүлдээ дасаад бүр хайртай болсон. Тэр минь надад хайртай бүр маш их хайртай. Эхний 3 жилд хэн ч бид 2-г сэжиглэдэгүй байлаа. Бид 2 долоо хоногт дор хаяж 3 удаа уулздаг. Бүр заримдаа 6-7 удаа учирдаг. Одоо ч энэ байдал хэвээрээ. Харин сүүлийн 2 жилд түүний нөхөр хардаад сэжиглээд байгаа юм. Гэвч энэ байдал нь бид 2-г бие бие рүүгээ улам их татагдахад хүргэдэг. Түүн рүү минь янз бүрийн эрчүүд утасдаж мсж бичдэг. Энэ бүхэнд нь би тэсвэр алдан хардах юм. Яагаад гэвэл би түүнийгээ хэнд өгөхгүй хэнтэй ч хуваалцахгүй гэж боддог. Эхнэрээ огт хардахгүй мөртлөө зөвхөн түүнийгээ л хардах юм. Бүр нөхөртэй нь хүртэл харддаг гээч. Заримдаа утсаа салгаад алга болохоор нь боож үхэх шахах юм. Би түүнтэйгээ суумаар байгаа боловч хүүхдүүдийг нь бодох юм. Одоо надад зөвхөн хайрттайгаа л амьдрах сонирхол байна. Би яах вэ. Хүмүүсээ зөвлөгөө өгөөч…