УИХ-ын гишүүдийн хувьд хуралдаа ирэх нь тэдний нэг ёсны ажил. Хуралдаа ирж, улс орны тулгамдсан асуудлаар ярилцан хууль батлахаар үүрэг хүлээсэн тэд зарим үед тэр бүр ажил үүргээ биелүүлдэггүй.

Нэг хэсэг бараг ийм гишүүн байдаг юм уу гэмээр сэтгэгдэл төрүүлэм байсан. Харин  энэ удаагийн сонгуулиар сонгогдсон гишүүдийг ирцийг ил тод болгон ажиллаж байгаа нь зөв зүйтэй мэт.  Ингээд саяхан гаргасан УИХ-ын ирцээр ажлаа хамгийн их тасалдаг гишүүнээр Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ч.Хүрэлбаатар нар тодорсон байна.

Хэн гэдэг гишүүн ажлаа тасалсан болохыг дараах зургаас харна уу.