Үнэнийг хэлэхэд өнөөдөр монголын хувь заяа гуравхан хүний гарт байна. Энэ нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Сайд Х.Баттулга нар юм.

Энэ гурав АН-ын судсыг барьж байгаа төдийгүй ерөөсөө Монгол улсын хувь заяаг хаашаа чиглүүлэхийг мэдэж байна.

Ний нуугүй хэлэхэд энэ гурван хүнд монголын бүх эрх мэдэл байна. Ерөнхий сайдыг яагаад үүнд оруулаагүй юм бэ гэж олон хүн гайхаж магадгүй. Үнэнийг хэлэхэд ерөнхий сайд бол утсан хүүхэлдэй. Олигтой зүйл ч хийж чадахгүй. Тэгээд ч одоо өөрийнхөө унах нүхийг өөрөө гүн ухаж байгаа хүн. Хэрэв дээрхи гурав хүсэх юм бол амархаан аваад хаячихна.

Одоо тэд хэрхэн хөдлөхөөс монголын улс төр хамаарах болчихоод байна. АН-ын гишүүд ч хэлж байсан. Манай нам хуучны МАХН-ы улс төрийн товчоо шиг хэдхэн хүмүүсээс хамааралтай болчихож гэсэн. Энэ бол үнэн. Ардчилсан тодотголтой боловч АН коммунист угшилтай МАН-аас ялгараад байх зүйл байхгүй. Бараг л зоосны хоёр тал.

Сайд Х.Баттулга бол маш их амбицтай хүн. Тэрээр ерөнхий сайдын суудал руу санаархаж үзээд буцсан. Гэхдээ түүний амбиц ерөнхий сайдын суудлаар дуусна гэвэл ёстой эндүүрэл шүү. Түүний цээжинд илүү том хүсэл бий. Гэхдээ хоосон дур хүслээр юу ч бүтээж чадахгүй гэдгийг өнөөдрийн засгийн газрын ажил харуулсаар байна.

Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёр бол аль эртний хамтрагчид. Тиймээс хоорондоо ойлголцоход ч амар байгаа. Шинэчлэлийн засгийн газрын сайд нар бол туслах дүрүүд. Тэд нээх их ач холбогдолтой хүмүүс биш. Ерөөсөө тэд улс орны төлөө юу ч хийж чадахгүй. Морио уралдуулаад, найр наадам хэсээд, хувийн наймаагаа хийж явах л жиижгхэн хүсэлтэй хүмүүс шүү дээ.

Тиймээс одоо монголын улс төрийн дээрхи гурван хүний хэрхэн комбинацлахаас л хамаараад байна даа.