Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит, Монгол Улсын Филармонийн хамт олонд Японы Шизүока мужийн ардуудаас хуримтлуулсан хөрөнгөөр Кларнет, Пикколо гэсэн хоёр хөгжмийг бэлэглэж буйг мужийн захирагч ноён Кавакацу Хэйта тэргүүтэй төлөөгчид өчигдөр гардууллаа. Энэ үеэр "Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн найрсаг харилцаатай Япоп Монголын засгийн газар хоорондын хэлэлцээрээр ЗО шахам жилийн өмнөөс манайд бэлэглэсэн хөгжмүүд шинчлэгдэх болсон энэ цаг үед Японы Шизүока мужийн ард иргэдээс манайд хөгжим бэлэглэж байгаа нь баяртай үйл явдал болж байна. Бид та бүхэнд зориулж талархлын бяцхан тоглолтоор бэлэг барьж байна" хэмээгээд өөрсдийн тоглолтын бичлэгтэй DVD танилцуулгаа бэлэглэсэн юм.

   Тус муж нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Улсын филармонитой хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үед мужийн иргэдийн цуглуулсан хандиваар зургаан төрлийн хөгжмийн зэмсэг бэлтгэснээ бэлэглэж байжээ. Мөн тус муж Дорноговь аймгаас 20 сурагч сонгон, Шизуока мужийн хөгжмийн сургуульд сургахаар болсон байна.

Японы Шизүока мужийн захирагч доктор, Монгол Улсын Алтан гадас одонт ноён Кавакацү Хэйта тэргүүнтэй төлөөгчидөд Симфони найрал хөгжмийн тоглолтоор бэлэг барьлаа

Японы Шизүока мужийн ард иргэдээс бэлэглэсэн 2 хөгжим