​Сайн байцгаана уу одоогоос 4 жилийн өмнө би гэдэг хүн их сургуулийн төгсөх курсын оюутан охинд сайн болоод үерхэж байлаа. Охиндоо бэлэг сэлт өгөх хамт хооллох гээд хэрдээ хөл алддаг байлаа.

Охин маань орой уулзана гэсэн атлаа орой болзсон цагтаа очиход утас нь холбогдохгүй харин маргааш нь хөдөө гэрлүүгээ явсан байвал яах уу. Би тэр үед ажилладаг байлаа. Би зун түүнлүүгээ залгахад дурамжхан утсаа авдаг байлаа. Ингэсээр бараг харьцаатай үгүй байсаар өвөл нэг өдөр залгасан чинь би хүүхэд тээгээд 3 сар болж байна чи энэ хүүхдийн аав болбол би чамайгаа хайрлана чиний хүүхдүүдийг төрүүлнэ гэж гуйгаад. Тухайн үедээ бид жаахан тар тур хийлээ. Гэхдээ би дотроо хүүхдийнх нь эцэг болоод амьдрахад яагаад болохгүй гэж бодлоо. Эзэн Чингис хүртэл дагавар хүүхэдтэй байлаа. Ингээд цагаан сараар нөгөө охиндоо явж очоод ээж аавтай нь танилцаад ах дүүсээр нь зочлоод явлаа. Ээж нь тухайн үед гайгүй хүн шиг байлаа. Би охиныхоо гэдсийг гараараа барьж үзэхэд юм мэдэгдэхгүй би ч жирэмсэн биш юм байна гэж бодоод тайвширсан. Цагаан сарын дараа 4 сард хадам ээж утасдаад бөөн уур чи миний охиныг жирэмслүүлсэн байна гээд л би ч уучлал гуйгаад л . Хавар төрөх дөхүүлээд очлоо гэдэс нь том болжээ. Ингээд найз охиноо төрүүлээд хүний хүүхдийн аав болох гоё байсаан сэтгэлд өөрийгөө аав гэж бодох гоё байлаа. Хүн алдаа гаргаал биз гээд түүнийгээ уучлаад л байлаа.

Таньдаг хүнтэй байхад манай эмч нээрээ алнаа манай найз охин 15 минут өвдсөн үү үгүй юу шууд төрүүлсэн. Гэтэл хажууд 48 цаг өвдөөд үхэх гэж байгаа залуухан эх байсан. Энэ эмч нар үнэн хогийн ялгавартай ханданаа. Ингээд найз охиныхоо гэрт ээжтэй нь хоол хийхэд ээж нь чи миний охиныг шоглосон гээд загнаад л . Хүүхэдтэй болгосон гэдгээ шоглоод гээд байгаамдаа. Ээж нь барьж идэх шахаж билээ. Би ч бүлтэлзээд л миний буруу гээд л . Тэр бид 2 больсоон. Би найз охиноо төрөхөд хувцас хунар, тоглоом, өлгий, хүүхдийн тэрэг хоол хүнс гээд их гүйсээн. Ямар ч байсан машин авах мөнгөө л бүгдийг нь зориулсан даг. Сүүлд нь бодохoд тэрэнд нөхөр гэж нэрлэгдэх золиосны хүн л хэрэгтэй байсан нь би болсон байна лээ. Ээж аав ах дүүгээсээ айсан байх л даа эцэггүй хүүхэд тээсэн гэсэн айдас. Нэг хэсэг нь хүүхэдтэй болгоод хаядаг нэг нь амьдарья ханилья гээд зүтгэсэн түүх юм доо.

Хүүхдийн жинхэнэ эцгээс нь болж ээжид нь би мөн ч их алуулах шахаж билээ. Гэхдээ би одоо боддог би эр хүн шиг зан гаргасан гэж. Манай аав ээж хүртэл гуйж очиж байлаа. Тэд зугтаагаад л сонин улс шүү. Би амьдарья ханилья гэсэн сэтгэлтэй байсаан.