"Киви" хамтлагт өөрийн гэсэн байр сууриа эзлэж, бас гоо үзэсгэлэн, хөөрхөн царайгаараа олны анхаарлыг татаж байсан дуучин Б.Халиунаа дуучин Анхаатай хамтарч уран бүтээл хийх болсоноор хамтлагаасаа өрх тусгаарласан.

Тэд хайр сэтгэлийн холбоотой болж гал голомтоо бадраан, урлагийн гэр бүлд бүл нэмсэн. Тэд өдгөө хөөрхөн хүүгийн ээж, аав болоод байгаа билээ. Хамтдаа уран бүтээл туурвиж “Хайрын дууч” хэмээн цоллуулах болсон тэд монголын рок, поп урлагт өөрсдийн орон зайг хэдийнэ бий болгосон.

Үзэгчид дуучин Б.Халиуныг даруухан инээдээрээ өөрийгөө чимсэн, сайхан бүсгүй  хэмээн тодотгодог. Тэгвэл даруухан инээмсэглэлтэй дуучин бүсгүй маань ягаан өнгийг дээдэлдэг аж. Тиймдээ ч тайзнаа ягаан даашинз, гоёл сэлтээр чимэх дуртай гэнэ.  Харин үнэт чулууны хувьд анар бусдаас илvv таалагддаг хэмээн онцолжээ. 

Б.Хорлоо