“А-Capella” энтертаймент  студээс Соёл спорт аялал жуулчлалын яамтай хамтран “Амжилтын эзэд” супер шоуг зохион байгуулахаар болоод буй юм. Тус шоунд Мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж үндэсний сур харваа, усан сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харвах зэрэг 12 төрлөөр оролцохоор болсон. Тус шоунд урлаг спортын олон алдартнууд оролцож буй бөгөөд бэлтгэлийн үеэр нэгэн сонирхолтой үйл явдал өрнөжээ.

 

Сур харвааны үеэр Их аварга Д.Дагвадорж, жүжигчин Н.Ялалт нар мөрий тавьцгаажээ. Хэн ялагдсан нь өрсөлдөгчөө үүрэхээр мөрий тавьсан байна. Сур харвахдаа чамгүй сайн их аварга мөрийгөө авснаар Н.Ялалтаар үүрүүлээд авчээ. 100 кг хол давсан их аваргыг жүжигчин залуу 20 гаруй метр газар үүрч гүйсэн нь оролцогчидыг ихээхэн хөгжөөгөөд авсан байна. Үндэсний сур харвааны төрөлд их аваргаас гадна Монгол Улсын гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун болон сур харваачид оролцож байна. Шилдэг харваачидыг Дагваа аварга маань ялах эсэх нь шоуны үеэр тодорно.

П.Төгөлдөр