Мотив хамтлагийн ахлагч Жижгээ буюу Ц.Эрдэнэбаяр сүүлийн үед хамтлагийн уран бүтээл гэхээсээ илүү бизнесст түлхүү анхаарах болжээ. 

Тэрээр "Сэнгүр" шар айрагны асрыг хамтлагийнхантайгаа цуг ажиллуулж байсан. Харин одоо "Масс клуб"-ын захирлаар ажиллаж байгаа бөгөөд, тун амжилттай үйл ажилагаагаа явуулж байгаа. Сайн амжилттай яваа эр хүний ард үргэлж, сайн гэргий байдаг.

Тэгвэл Жижгээгийн хувьд хөөрхөн хүүгийн аав болоод удаагүй байгаа. Жижгээ эхнэртээ тун их хайртай гэдгээ үргэлж гэнэтийн бэлэг барин илтгэдэг гэнэ лээ.

Түүний эгдүүтэй эхнэр нь СУИС-ыг дүүргэсэн мөн л урлагийн мэргэжилтэн нэгэн аж. Ингээд түүний эхнэрийн хувийн зургаас хүргэж байна.