​Сайн байцгаана уу? Энэхүү нийтлэлийг маань уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Намайг М гэдэг. Би одоо 18 настай энгийн л оюутан залуу.

Охидууд надад их талтай байдаг хэд хэдэн охин гүйж байсан гайхуулж байгаа юм биш шүү. Би ч тэдэнтэй эелдэг харьцдаг үерхэж ч үзсэн. Тэдний зарим нь бэлгийн харьцаанд орохыг хүсдэг байсан. Гэхдээ хэдэн жилийн өмнөөс зөвхөн охидыг ч биш хөвгүүдийг ч бас (охидоос илүү) сонирхоод байдаг болчихсон. Тийм болохоор эцэг эхийнхээ нандин охидыг хуураад байгаа юм шиг санагдаад нэг их удалгүй тэднээс уучлалт гуйгаад үерхэлдээ өөрөө цэг тавьчихдаг (тэдэнд найдвар төрүүлж сэтгэлийг нь шархлуулхаасаа өмнө). Мэдээж сэтгэлийн шарх авдаг байх л даа, арай л бага дээр нь. Хэн нэгэнтэй үерхээгүй жил гаран болж байна. Одоо хөвгүүдтэй (илүү дотно), охидуудтай ч дотно баймаар санагдаад байх юм. Хоёуланг нь сонирхоод байгаа болохоор бисекс юм болов уу? Эсвэл ижил хүйстэнээ сонирхох нь арай илүү болохоор гей юм болов уу? Санал бодлоо хуваалцаж туслаач!!!