Зуны улиралд гадаадын жуулчид хэдэн зуугаараа манай улсад зочилдог. Тэд талын Монголын цэлмэг тэнгэр, цэнгэг агаар, байгалийн үзэсгэлэнд дурлан ийнхүү хошуурцгаах болсоор цөөнгүй жилийг үдээд байна.

Гэтэл өчигдөрхөн машин дээрээ гараад суучихсан жуулчид бололтой хэдэн залуус нийслэл Улаанбаатарын төв замаар хэнэг ч үгүй явж харагдсан нь олны дургүйцлийг хүргэсэн байна. Бид хууль, дүрэмтэй тусгаар тогтносон улс. Автозамын тухай хуулиа батлаад арван таван жилийн нүүрийг үзэж байгаа. Бидний хэн нь ч төв замаараа машин дээрээ гарч суун, бүдүүлэг аашилдаггүй. Гэтэл хүний нутагт ирчихээд, ийнхүү авирлаж байгааг юу гэж ойлгох вэ?

Монголчууд бид хэзээнээсээ ёс зүй, ёс суртахууныг хууль ханалтаас чухалчлан мөрдөж ирсэн ард түмэн. Тиймээс хөдөө талд иймэрхүү дүр төрхтэй аялах жуулчидыг үгүйсгэхгүй ч нийслэл хотод ийнхүү дураараа аашилж байгаад иргэд бухимдаж байна.  Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчилэн тэд манай улсын нутаг дэвсгэрт байгаа бол бидний адилаар замын хөдөлгөөнд оролцох ёстой шүү дээ. 





Б.Хорлоо