МУСТА  О.Бат-Өлзийгийн хүү Б.Тамир, МУГЖ, жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин  Х.Намуун нарыг хуримласан гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон билээ.  Тэгвэл энэхүү мэдээллийг бид энэ удаагийн Мобайл ньюс буландаа онцоллоо.

Жүжигчин МУСТА  О.Бат-Өлзийгийн хүү Б.Тамир, МУГЖ, жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин  Х.Намуун нарыг хуримласан гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон билээ.  Энэ талаар жүжигчдээс тодруулахаар залгахад утас нь салгаатай байсан юм. Улмаар уг мэдээллийн үнэн худлыг тодруулахаар МУГЖ, жүжигчин Д.Хүрэлхүүтэй холбогдоход: Тийм зүйл байхгүй.  Удахгүй нээлтээ хийх “Тагнуулч аав” киноны нэг хэсгийн зураг л Фэйсбүүкт тавигдсан байсан. Тэгээд л  хуримлаж байгаа гэсэн яриа гарсан байх. Буруу, ташаа ойлгосон болохоор ахын дүү битгий дуулиан болгоорой, гуйж байна.”  хэмээн тайлбарлав.  

А.Баярмаа