UBS телевизийн Universe Best Songs наадмаас төрсөн гарсан залуу дуучин Хишигдалай анх өгдүүтэй бяцхан охины төрхөөр гарч ирсэн ч одоо тэрээр чамгүй уран бүтээлч болохоо харуулж байгаа.

Өвөрмөц хоолойтой тэрээр Татар хамтлагийн Заяа, TG болон Зоригт зэрэг дуучидтай хамтран хэд хэдэн дуу дуулсан нь ч мөн багагүй сайшаал хүртээд байгаа юм. DOLY’s продакшн хоёр жил гаруйн хугацаанд продюсерлож хэд хэдэн дуу, клип гаргасан нь үзэгчдийн таашаалд нийцэж чадсан. Харин саяхан MIXX, Extacy зэрэг хамтлагуудыг продюсерлож олны танил болгосон “Royal music” продакшныхан түүний авъяас, хүчтэй хоолойг нь өндрөөр үнэлэн 200 сая төгрөгийн уран бүтээлийн гэрээ хийсэн гэх мэдээлэл ч гарч байсан билээ. Үүнээс гадна залуу дуучныг олон найз залуутай гэж сайтуудаар гардаг ч үнэндээ тэрээр яг өөрийн хайраа олоогүй гэдгээ тайлбарлаж байсан.

Ингээд түүний хувийн зургаас толилуулвал ...