​Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед оюутан залуучуудын нэгдсэн цугларалт болгож “G sounds production”-аас санаачлан энэ намрын хамгийн анхны “FREEDOM” хэмээх шоу тоглолтыг зохион байгуулахаар болсон тухайгаа зарлаж олон арван залууст баяртай мэдээ дуулгасан билээ.

   30 мянган залууст зориулсан уг шоунд рок поп, хип хоп, амьд хөгжмийн хамтлагууд урилгаар оролцох бөгөөд монголын шилдэг DJ нар гайхалтай бүтээлүүдээ эгшиглүүлэх бөгөөд . Шоу тоглолтын тасалбарын үнэ 10 мянган төгрөг байх бөгөөд анги, хамт олон, найз нөхдийн тасалбарын захиалгыг хэдий нь авч эхэлжээ.

 “FREEDOM” шоу тоглолт энэ сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа болно. Билетийг Нi Fi records-н бүх салбаруудаар зарж байгаа бөгөөд танд УБ лавлах 1617, 94980707 утсаар захиалга авч үнэгүй хүргэж өгөх аж. Ийнхүү их хотод хуран чуулж буй оюутан залуучуудаа нэгдсэн цугларалтандаа хүрэлцэн ирэхийг уръя