Хувьсал продакшны тав дахь бүтээл болох "Атганд үлдсэн эрдэнэ" кино нээлтээ хийж үэзгчдийг байлдан дагуулаад байгаа билээ. Тэгвэл уг кино дээр гардаг Агуйн нууцыг жүжигчин А.Ганчимэг задаллаа.

Тодруулбал, зураг авалтын 20 хувь нь үзэсгэлэнт "Агуйн" хэсэг юм. Тус агуйг киноны Ерөнхий найруулагч /МУГЖ/ У. Уранчимэгийн санаачлагаар "Павильонд" хийж урласан бөгөөд агуй нь 15м урттай, 8м өргөн, 4м өндөртэй Монголын кино ертөнц дахь анхны томоохон хэмжээтэй агуй болсон юм.

Үүнийг Ерөнхий зураач Ц.Хүрэлбаатар ахлагчтай зураачийн баг зураг авалт эхлэхээс өмнө нэг сарын хугацаанд хийж урласан. Кино маань үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа энэ үед маш олон үзэгчид "Хаана байдаг? , Ямар нэртэй агуй вэ? гэсэн асуултыг бидэнд илгээсэн юм. Үүнээс үзэхэд манай зураачдын хөлс хүч, сэтгэл оюунаа шингээж бүтээсэн агуй маань ямар бодитой, үзэсгэлэнтэй, сонирхолтой бүтээгдсэнийг илтгэж байгаа биз ээ" хэмээв.


Зураач Ц.Хүрэлбаатар нь "Зүрхээр наадагч" УСК-ны үзэгчдийн сэтгэлд хамгийн их хоногшсон байдаг "Ядуусын хороололыг" Налайхын хогийн цэг дээр бүтээж байсан юм. Монголын кино урлагт өөрийн өнгө төрхийг нэмж, авъяас чадвараа ийн харуулж чадсан зураач маань "Атганд үлдсэн эрдэнэ" УСК-ны нээлтийн үйл ажиллагаан дээр "МУСТА" цол тэмдгээр энгэрээ мялаасанг нэхэн сануулья.