Нар улам эрт жаргаж, үүрийн гэгээ, үдшийн бүрийд сэрүү нэмэгдсээр байгаа энэ өдрүүдэд бүсгүй та үсэндээ хандуулах анхаарлаа ч бас бага зэрэг нэмэгдүлэх хэрэгтэй болно. Дараах хялбар зөвлөгөөнөөс үс арчилгаанд нэвтрүүлээрэй.

 photo images_zps4450e377.jpg

Намрын үс арчилгаа

Намар цагт үс унах, хагтах зэрэг элбэг тохиолддог. Эдгээрээс сэргийлэхийн тулд юун түрүүнд хуйхаа цэвэрхэн, хуурай байлгах тал дээр анхаараарай. Бохир үс бороонд норвол үс унаж, хагтах тохиолдол бий. Үсэндээ долоо хоногт нэг удаа бүлээсгэсэн тосоор массаж хий. Ер нь бороонд норсныхоо дараа үсээ тэр даруй угааж байгаарай. Борооны ус үсийг гэмтээх магадлалтай. Энэ нь үсний угийг бат бөх болгож, угнаас үзүүр хүртэл тэжээл өгнө. Намрын улиралд үсний гель, спрейг тогтмол хэрэглэх нь үсийг хагтуулж болно. Учир нь эдгээр бүтээгдэхүүний найрлага хуйханд наалдчихдаг. Гүн чийгшилийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зуны нарнаас үүдэлтэй гэмтлийг анагааж, үсэнд эрүүл, гялалзсан өнгийг эргүүлж олгоно.

 photo Copper-curly-hair_zpsfc326fbe.jpg

Санаж явах бас нэг зөвлөгөө бол үсээ байнга задгай тавих хэрэггүй. Утаат агаар болон хүйтэн салхи нь таны үсийг гэмтээж болзошгүй. Дэгжин малгай, алчуур, ороолт, үсний даруулга зүүж, эсвэл бүр боож болно шүү дээ.

 photo 147_zps455c748e.jpg

Намрын улиралтай холбоотойгоор өтгөн бор, шоколадан бор болон газрын самрын шаргал зэрэг баялаг өнгөөр үсээ будах нь тохиромжтой.

 photo Red-Hair-Fotolia-300x207_zps3a1b8ded.jpg