Би уг нь нөхөртөө итгэдэг байсан. Одоо итгэхээ больсон. Нэг өдөр ажлынхаа залуугийн хурим болоод хамт олонтойгоо явсан юм.

Нөхрөө чи намайг ярихаар хүрч ирээд аваарай гээл хэлчихээд байж байгаад ажлын эгч манай гэрийн зүг явахаар болов. Би дөхөөд буучий гээд л хамт явчихлаа. тэгээд л гэрийнхээ ойрхон 2 буудал хэртэй газар буугаад нөхөр рүүгээ залгаад хүрч ирээд авчих гэсэн ирээд авчихлаа. Шөнө унтаж байтал нөхрийн утас дуугарлаа. нөхөр унтаад байхаар нь би аваад байна уу гэтэл хэн ч дуугарсангүй. Тэгээд л салгачихлаа. Нөгөө нөхрийн утас руу залгасан дугаар руу өөрийнхөө утаснаас залгатал эмэгтэй хүн авч байна шүү. Тэгэхээр нь гэр бүлд битгий гай болоод байгээд мсж явуулсан чинь залгаж бөөн хэрүүл хийдэг юм байна. Миний нөхөр цагдаа хийдэг энэ тэрээ гээл намайг сүрдүүлэв. Нөхөртэй байж хүний нөхрөөр яах гээд байгаа юм гэсэн чинь яасан 2 нөхөртэй байж болохгүй юу. Нөхөр гээд байгаа хүн рүү нь залгаад та нарыг цагдаад өгнө гэсэн чинь би цагдаа хүн байна. Гэхдээ тэр эмэгтэйг танихгүй гэдэг юм даа. Тэгвэл чи тэр хүүхэнтэйгээ уулзуул гэсэн чинь тэгий гээд тэр залуутай ярьж байгаад хамт тэр хүүхэн дээр очоод тэсэлгүй нэг алгадаад тэгсэн чинь нөгөө миний нөхөр гэсэн залуугаа хараад зугтаад явчихдаг юм даа.

Тэгээд хэд хонож байсан чинь нөгөө хүүхнээс би таньтай уулзмаар байна та намайг одоо цохихгүй биз дээ гэсэн мсж ирлээ. Тэгэхээр нь уулзсан чинь ярьж байна аа би танай хүнтэй уулзаж байсан хэд хэд тэгсэн одоо бол би уулзахгүй миний нөхөртэй найз байсан, нөхөр бид 2 салаад 1 жил болж байгаа 5 настай хүүхэдтэй тэгээд хааяа сэтгэл тавгүй болохоор уулздаг байсан юм аа. тэр хүүхний тэгж уулзах шалтгаан би салья гээд цагдаад өргөдөл өгсөн байсных ююм байна лээ. Тэр хүүхний дугаарыг нөхрийнхөө дугаартай цагдаад бичээд өгсөн байсан. Тэгээд надтай уулзах бодол төрсөн юм байна лээ. Энэ үед манайх хотод байсан одоо харин хөдөө байна. Тэрнээс хойш нөхөртөө итгэхээ байсан.