Хошин урлагийн анхдагчидын нэг “Х ТҮЦ” продакшны хамт олон үе үеийн шилдэг уран бүтээлчдээр эгнээгээ тэлдэг. МУГЖ И.Одончимэг, Л.Баттулга/Аглуу/ тэргүүтэй СТА Н.Онон, Т.Бархүү үргэлжлэлтэй авъяаслаг жүжигчдийг бид хэдийнэ мэднэ.

Тус хамтлагийнхан олон олон зүйлээрээ шинэлэг бас анхдагч нь байдаг. Тэд зөвхөн инээдмийн жүжиг гэлтгүй тайз, дэлгэцийн олон арвин бүтээл туурвисан билээ. Тухайлбал, “Болсон явдал”, “Миний хөрш чөтгөр” уран сайханы кино, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” жүжгүүд нь гарсан цагаасаа л үзэгчдээс өндөр үнэлгээ авдаг.

Тус хамтлагаас цөөнгүй хос төрсөн байдаг. Жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нар гэр бүл болж хөөрхөн охины ээж болсон бол жүжигчин Л.Баттулга, Н.Оюунчимэг нар гэр бүл болоод цөөнгүй жилийг үджээ. Мөн жүжигчин Г.Нарансолонго, С.Тэмүүжин “Х ТҮЦ” хамтлагаас нэгнээ олж ханилсан юм. Тэд өдгөө “ЭМОЦИ” хамтлагт уран бүтээлээ туурвиж яваа.

Мөн тус хамтлаг Онон нэртэй хоёр жүжигчин бий. Нэг нь бид бүгдийн сайн мэдэх СТА Н.Онон. Харин нөгөө нь шинэ цагийн Хоролмаа хэмээн хэлэгддэг залуу жүжигчин З.Онон юм. Жүжигчин З.Онон залуу дуучин П.Идэржавхлантай ханилж хосууд маань өдгөө хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа билээ.

Б.Хорлоо