Энэ өдөр дэлхий дахинд

 

08 сарын 31– нд

Онцлох үйл явдал

•           1920 оны энэ өдөр Мичиганы Детроитод радиогийн анхны мэдээллийн          нэвтрүүлгийг цацжээ.

•           1944 оны энэ өдөр Оросын цэргүүд бухарест хотыг Германы эзлэн        түрэмгийлэгчдээс чөлөөлж, Румын ард түмний талархалыг хүлээсэн юм.

•           1990 оны энэ өдөр Зүүн болон Баруун Герман 10 сарын 03-нд нэгдсэний        дараа улс төр болон хуулийн системээ нэгтгэх гэрээнд гарын үсэг зуржээ.

•           1994 оны энэ өдөр Германы нутаг дэвсгэрт хагас зуун жил байрласан ЗХУ-    ын       цэргийг тус улсаас гаргах ёслолд Оросын ерөнхийлөгч Борис Ельцин,    Германы       канцлер Хельмут Коль нар оролцжээ.

•           1999 оны энэ өдөр Аргентины зорчигч тээврийн нисэх онгоц Буэнос Айрес    хотын нисэх буудлаас хөөрч чадалгүй сүйрч, 71 хүн амь үрэгджээ.

•           2000 оны энэ өдөр Нью-Йоркийн НҮБ-ын байранд “Мянганы дэлхийн энх       тайвны дээд хэмжээний уулзалт” өндөрлөв. Энэ дээд хэмжээний уулзалтад    дэлхийн шашны 1000 гаруй тэргүүн нар оролцсон байна. 

 

Энэ өдөр төрсөн алдартанууд

  • 1949 оны энэ өдөр холливуудын алдарт жүжигчин Richard Gere мэндэлжээ.
  • 1972 оны энэ өдөр жүжигчин Chris Tucker мэндэлжээ. Түүнийг Jackie Chan-тай хамтран тоглосон “Оргил цаг” киноны дүрээр сайн мэдэх билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.