“Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 33 уулзварыг шинэчлэн засварлаж байгаа. Энэ ажил эхнээсээ үг дүнгээ өгч, хэд хэдэн уулзварыг нээсэн нь иргэдийн талархлыг хүлээж буй.

Тэгвэл өнөөдөр аравдугаар хорооллын уулзварыг шинэчилж, ашиглалтад орууллаа. Харин маргааш Гурвалжингийн гүүрний урд талд байрлах Ажилчны гудамжны уулзварыг нээх юм байна.