Өөрт оногдсон дүрээ сайн гаргаж чаддаг эмэгтэй жүжигчдийн нэг нь "Маск" продакшны жүжигчин МУСТА Ш.Жавхлан. “Мамма миа”, “Бурхан өршөөг”, “Хайртай бол хартай”, “Хайрын рекорд”, "Миний хайр" зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээж олны хайр хүндлэлийг хүлээдэг.

Авьяаслаг, өхөөрдөм жүжигчин бүсгүй маань өмнө нь мэргэжилт нэгт залуугаа ханиар сонгож, хүүтэй болсон. Харин тэд өдгөө хоёр тийш болсон бөгөөд нэлээд хэдэн жилийг үдэж байгаа. Жавхаа энэ удаад хайртайгаа учирсан бололтой.