“Х түц” продакшний жүжигчин А.Туяа нь голдуу элдэв чимэг гоёлд дуртай, аальгүй эмэгтэйн дүрийг голчлон бүтээдэг билээ. Тэрээр энэ удаад ч энэ имижээ хадгалж “Single Ladies” кинонд тоглоод авав.

Харин түүний хувьд бодит амьдрал дээрээ ч 100 %  ганц бие нэгэн. Тиймээс энэ дүрийг бүтээхэд магадгүй хялбар зүйл байсан л байх. Ямартаа ч тэрээр уг бүтээлд 30 гаруй насны менежер бүсгүйн дүрээр дахин нэг дэлгэцийн бүтээлтэй эргэн иржээ.

Хэрэв та жүжигчин Туяаг илүү таньж мэдэхийг хүсвэл түүний тоглосон киног сонирхоорой. Хошин урлагийн сайхан бүсгүйг сэмхэн харж явдаг эрчүүд маанв энэ кинонд тоглосон дүрээс нь магадгүй түүний зарим нэг зан чанарыг олж харах ч юм билүү.